Skip to content

Хиймэл оюун ухааны автоматжуулалт - Анхан шат

Бодит хиймэл оюун ухааны системийг код бичихгүйгээр бүтээгээрэй!

Та хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг бизнес болон амьдралдаа хэрхэн ашиглах талаар суралцах гээд амжихгүй байна уу? Нарийн төвөгтэй код бичихээс айж, энэхүү хувьсгалаас хоцрох вий гэж санаа зовж байна уу? Тэгвэл манай AI LAB – "Хиймэл оюун ухааны автоматжуулалт - Анхан шат"-ны сургалтанд тавтай морил! Энэ бол танд ямар ч код бичихгүйгээр ХОУ-ы чатбот буюу автомат хариулагч, захиалга хүлээн авагч, хэрэглэгчдээ цаг алдалгүй мэдээлэл өгөх автоматжуулалтыг заах онол практик хослосон сургалт юм.

CTA Image

Манай ХОУ-т чатботоос сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доор дараарай!

Сургалтын мэдээлэл авах

Яагаад одоо вэ?

Асар том боломж таны өмнө байна!

ХОУ-ны зах зээл асар хурдацтай тэлж байна. Зөвхөн 2024 онд л гэхэд генератив ХОУ-ны зардал 600%-иар өссөн. Бизнесүүд ХОУ-ны шийдлүүдийг яаралтай эрэлхийлж байгаа ч асар их эрэлт, мэргэжилтнүүдийн хомсдол нүүрлэж байна. Энэ бол бидний амьдралын хамгийн том бизнесийн боломж байж магадгүй юм. Хамгийн чухал нь, одоо эдгээр хэрэгслүүд нь код бичдэггүй хүмүүст ч хүртээмжтэй болсон.

Бид танд нэг шөнийн дотор амжилт амлахгүй. Харин бид бодит бизнест үнэхээр ажилладаг зүйлсэд анхаарлаа хандуулдаг, сэтгэл татам боловч эцэстээ ашиглах боломжгүй үзүүлэн биш.

Энэхүү сургалт хэнд зориулагдсан бэ?

Энэхүү сургалт танд төгс тохирно, хэрэв та дараах хүмүүсийн аль нэгэнд хамаарч байвал:

• ХОУ, автоматжуулалтыг цоо шинээр сурж эхлэгч: ХОУ гэж юу болох, хэрхэн ажилладаг, ямар төрлийн ХОУ-ны системүүд байдгийг ойлгохыг хүсэж байгаа.

Техникийн бус мэдлэгтэй хувь хүн: ХОУ-ны хурдацтай өсөлтийг ашиглан найдвартай, ашигтай ХОУ-ны шийдлүүдийг No-code хэрэгслүүдээр бүтээхийг хүсч байгаа.

Бизнес эрхлэгч, удирдах албан тушаалтнууд: Өөрийн бизнесээ өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, эсвэл шинэ ХОУ-ны үйлчилгээ бий болгох зорилготой. Тухайлбал, үйлчлүүлэгчийн цаг товлох туслах, ухаалаг бүтээгдэхүүний санал болгох систем, боловсон хүчний ажилд авах үйл явцыг автоматжуулах зэрэг.

Ур чадвараа дээшлүүлэхийг зорьж буй мэргэжилтэн: Өөрийн салбартаа ХОУ-ы эксперт болж бусаддаа туслахыг хүсч байгаа.

Үр дүнд чиглэсэн, практик суралцагч: Зөвхөн "гайхалтай үзүүлэн"-ээс илүүтэй бодит бизнест үнэхээр ажиллах шийдлүүдийг бүтээхийг илүүд үздэг.

Та юу сурч, юуг бүтээх вэ?

Манай цогц хичээлүүд таныг ХОУ-ны суурь ойлголтуудаас эхлээд нарийн төвөгтэй ХОУ агентуудыг бүтээж сургах, түүнийгээ facebook messenger, instagram dm, whatsapp-тай холбож сургах болно:

ХОУ-ны суурь ойлголтуудыг эзэмших: ХОУ, Машин Сургалт (ML), Гүн Сургалт (DL) болон Генератив ХОУ-ны хүчийг ойлгох – та суурь ойлголтуудыг мэдэж авснаар цаашдаа ХОУ хэрхэн хөгжих, надад ямар боломжууд үүсэх талаар илүү мэдэж авч бусдаас түрүүлж алхах боломж бүрдэх юм.

Кодгүй хэрэгслүүдийг ашиглах: n8n (no-code tool)-ыг бидний гол автоматжуулалтын платформ болгон ашиглаж, хэрхэн ажиллуулахыг сурах. Энэ нь нээлттэй эх кодтой (үнэгүй) бөгөөд ХОУ-ны агент бүтээхэд маш хялбар юм.

Бодит ертөнцийн шийдлүүдийг бүтээх: n8n дээр анхны чатботоо өөрийн бизнесийн мэдээлэлд тулгуурлан алхам алхамаар бүтээж, зөвхөн өөрийн компанийн мэдээллийг өгөх, нөхцөлт логик, үйлдлүүд зэрэг гол ойлголтуудыг хэрэгжүүлэх.

Нэгтгэх болон автоматжуулах: Google Sheets, Gmail, Drive зэрэг чухал үйлчилгээнүүдийн нэвтрэх эрхийг тохируулах. Мөн n8n ХОУ-ны агент ажлын урсгалыг Facebook Messenger, Instagram DM, WhatsApp зэрэг платформуудтай хэрхэн холбохыг сурах.

Үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах: Амжилттай ХОУ-ны системийг байршуулахын тулд найдвартай байдал, нарийвчлал, өргөжүүлэх чадвар, хяналт, аюулгүй байдал зэрэг чухал хүчин зүйлсийг ойлгох.

Таны аялал эндээс эхэлнэ, бидний дэмжлэгтэйгээр.

Та ганцаараа биш! "Хиймэл оюун ухааны автоматжуулалт - Анхан шатны сургалт" нь гишүүд бие биенээсээ суралцаж, хамтран ажилладаг идэвхтэй, дэмжлэгтэй хамт олныг үүсгэдэг. Бид таныг ХОУ-ны салбарт тэргүүлэгч байлгахын тулд тасралтгүй дэмжиж, зөв сууриа тавьснаар цаашдаа илүү сайн автоматжуулалтыг бүтээж сурах замыг гаргаж өгөх болно.

ХОУ юу чадах вэ гэж зүгээр л гайхахаа боль. Өөрөө бүтээж эхэл.

Одоо "Хиймэл оюун ухааны автоматжуулалт - Анхан шат" сургалтад нэгдэж, хамтдаа гайхалтай зүйлсийг бүтээцгээе!

Сургалтанд хэрхэн бүртгүүлэх вэ?
CTA Image

Та манай ХОУ-т чатбот руу сургалтанд бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлснээр юу хийхийг зааж өгөх болно.

Бүртгүүлэх

ХОУ Монголд хөгжихийн төлөө - Далайд дусал нэмэр!